Зарлал
Оюутны дотуур байрны нэмэлт мэдээлэл
2026–2027 оны хичээлийн жилд 2 болон түүнээс дээш курсийн оюутнуудын дотуур байрны хэрэгцээнд үндэслэн нэмэлт байранд орох дараах боломжийг бүрдүүллээ. Энэ хүрээнд дотуур байранд орох хүсэлтэй оюутнуудыг Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах МҮДС-ийн Оюутны дотуур II байранд байрлуулах боломжтой юм.
Дотуур байрны мэдээлэл
- Байршил: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, МҮДС-ийн Оюутны дотуур II байр
- Сарын төлбөр: 260,000₮
- Хичээлийн жилийн төлбөр: 2,600,000₮
- Байршлын зураг харах
Бүртгэл
- Хугацаа: 2026.09.10 – 2026.09.11 18:00
- Бүртгүүлэх: «Оюутны байранд байрлах хүсэлт» цахим маягтыг бөглөнө.
- Лавлах: 8092-1851
Дотуур байрны нэмэлт боломж бүрдүүлсэн тул байр шаардлагатай оюутнууд дээрх мэдээлэлтэй танилцаж, заасан хугацаанд хүсэлтээ илгээнэ үү. Бүртгэл хийсэн оюутнууд оюутны байртай танилцсны дараа орох эсэх шийдвэрээ гарган, тухайн оюутны байртай гэрээ байгуулах боломжтой болно.
Эдийн засаг санхүүгийн алба — Оюутны дотуур байр
Оюутны байрны төлбөрийн мэдээлэл
| № | Өрөөний төрөл | 1 сарын түрээсийн үнэ (₮) | 10 сарын усны төлбөр | Нийт 10 сарын төлбөр | Барьцаа төлбөр (₮) |
|---|---|---|---|---|---|
| 1 | 2 ортой өрөө | 250,000 | 50,000 | 2,550,000 | 100,000 |
| 2 | 3 ортой өрөө | 170,000 | 50,000 | 1,750,000 | 100,000 |
| 3 | 4 ортой өрөө | 140,000 | 50,000 | 1,450,000 | 100,000 |
| 4 | 5 ортой өрөө | 120,000 | 50,000 | 1,250,000 | 100,000 |
| 5 | 2 ортой жижиг өрөө | 150,000 | 50,000 | 1,550,000 | 100,000 |
Дотуур байр
Оюутны амьдралд зориулсан орчин үеийн тохилог, найдвартай байрны шилдэг шийдэл
Wi-Fi
24/7 тогтвортой интернет холболт бүх өрөөнд хүргэгдэнэ.
Аюулгүй орчин
Харуул, камержуулсан хяналтын систем.
Цэвэр орчин
Өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, цэвэр орчин.
Оюутны нийгэмлэг
Суралцах, найрсаг орчинд хамтран амьдрах, шинэ найзуудтай танилцах боломж.
UFE-ийн дотор байр руу хэрхэн орох вэ?
Дараах энгийн 4 алхмаар дотуур байранд захиалга өгөөд амьдрах орчноо бэлдээрэй
Өрөө сонгох
Таны хэрэгцээнд тохирсон өрөөг сонгож, дэлгэрэнгүй мэдээллийг авч үзээрэй.
Захиалга өгөх
Сонгосон өрөөнийхөө мэдээллийг бөглөж, урьдчилгаа төлбөрийг төлнө үү.
Баталгаажуулалт
Захиалгаа баталгаажуулна уу.
Нүүж орох
Тогтоосон өдөр өрөөндөө нүүж ороод UFE дотуур байрын амьдралыг эхлүүлээрэй.
